Утас : 70101660

120 МЯНГАТЫН 22 БАРИЛГЫГ ХОТХОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ДАХИН ТӨЛӨВЛӨХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ БАЙНА

Админ
2026/03/11

Хан-Уул дүүргийн 1-р хорооны 120 мянгатын бүсэд нийт 22 хуучны орон сууцны барилга байрлаж байгаагаас 13 барилгад ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс 2 барилга (1-р байр, 18-р байр)-ын төсөл хэрэгжүүлэх эрх НЗД-ын А/851, А/1060 тоот захирамжаар "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д шилжиж ирсэн. 1 дүгээр байранд сонгон шалгаруулалт зарлаж 2025 оны 7 сарын 3-ны өдөр "Даацын цамхаг групп" ХХК төсөл хэрэгжүүлэгчээр тодорсон боловч оршин суугчид тухайн бүсийн нийт 22 барилгыг бүхэлд нь хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан билээ.нэг буюу түүнээс олон хүн ба "0 22 А P + УЛААНБААТАР OPOH СУУЦЖУУЛАЛТ XXK" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Үүнтэй холбогдуулан 22 барилгын нийт оршин суугчдаас нэгдсэн байдлаар хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэл, байр суурийг тодруулах, нэгдсэн мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Хөрөнгө оруулалт, бодлогын газрын дарга М.Шижирбаяр “Хэрэв 120 мянгатын барилгуудын брэндинг, орчны онцлогийг хадгалж ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, сургууль зэргийг стандартад нийцүүлэн хотхон хэлбэрийн цогц дахин төлөвлөлтийг хэрэгжүүлбэл нийслэлийн анхны нэгдсэн хорооллын жишиг төсөл болох боломжтой” гэж онцоллоо.нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна