Утас : 70101660

813, 814 дүгээр байрны түрээсийн өрийн асуудлаар иргэд, ХЭҮК болон талууд уулзаж хэлэлцлээ

Админ
2026/03/05

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан дөрвөн иргэнтэй, мөн Комиссын төлөөллийн хамт түр суурьшуулах зориулалттай 813, 814 дүгээр байруудад үүссэн түрээсийн төлбөрийн асуудлаар уулзалт зохион байгуулж хэлэлцлээ. Тодруулбал, тус байруудад 2016, 2019 оноос хойш түр оршин суух хугацаанд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн өр үүссэн нөхцөл байдлын талаар талууд мэдээлэл солилцов.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Амгалан “Түр суурьшуулах 813, 814 дүгээр байрууд 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэн. Иймд бид уг хугацаанаас хойших өр төлбөрийн асуудлыг хууль, журмын хүрээнд, хүний эрхийг хангах зарчмыг баримтлан, иргэдийг хохиролгүй байлгах тэнцвэрийг харгалзан шийдвэрлэх үүрэгтэй” гэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна