Утас : 70101660

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-5 байрны асуудлаар ажлын хэсэг иргэдийн өргөдлийг 3 дугаар сарын 9-нд хүлээн авна

Админ
2026/03/02

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-5 (40 айлын) орон сууцанд 2016 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарч, 2017 онд “Хур алтан өргөө” ХХК төслийн гүйцэтгэгчээр шалгарч барилгыг буулгасан. Гэвч түүнээс хойш барилгын ажил эхлээгүй тул 2026 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрээг цуцалсан билээ. May be an image of one or more people and text

Тус байршил 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэнтэй холбогдуулан дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэдийн санал, хүсэлтийг сонсох, хохирлыг барагдуулах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүн НОСБГ-ын Орон сууцны дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн нар оршин суугчдыг хүлээн авч уулзсан бөгөөд тус байршлын Хяналтын хороо иргэдийн албан ёсны өргөдлийг нэгтгэн 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажлын хэсэгт хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тохиролцов.May be an image of studying and text

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна