Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн хэрэгжилт нь инженерийн дэд бүтцийн хангамжаас шууд хамааралтай байдаг. Нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны эрчим хүчний чадлын дутмагшил үүссэн, мөн цэвэр болон бохир усны шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хэт ачаалалтай байгаа нь дахин барилгажуулалтын төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг билээ. Инженерийн дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай байгаа нь манай хэрэгжүүлж буй төслүүдийн явц, ашиглалтад орох хугацаанд эрсдэл үүсгэх хүчин зүйл болж байна.

Тиймээс Барилгын инженер, техникийн хэлтсийн албан хаагчид төвлөрсөн дулаан хангамжаас хараат бус, тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэр нэвтрүүлэх боломжийг судалж, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-тай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар дулааны эрчим хүчний шинэ эх үүсвэрийн боломжит хувилбар, тохирох технологийн шийдэл, хэрэгжилтийн нөхцөлийг хэлэлцэн, үе шаттайгаар хамтран ажиллахаар тохиролцов.
Цаашид төсөл тус бүрд инженерийн оновчтой шийдэл боловсруулах, судалгаа, тооцоо хийх, холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран бодлогын түвшинд шийдвэрлүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна