Утас : 70101660

Баянгол дүүргийн 2-р хорооны 1, 2, 3, 5, 6, 7-р байрны дахин төлөвлөлтийн асуудлаар гурван талт уулзалт болов

Админ
2026/02/06

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байрны оршин суугчдын хүсэлтийн дагуу тухайн байршлын дахин төлөвлөлтийн асуудлаар гурван талт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар оршин суугчид төслийг хэрэгжүүлэгч “Саруул оч” ХХК-аас санал болгож буй шинээр баригдах орон сууцны нэгж м²-ын үнийг бууруулах, мөн барилга угсралтын хугацаанд олгох түрээсийн нөхөн олговрын хэмжээг тухайн байршлын зах зээлийн бодит үнэд уялдуулан нэмэгдүүлэх талаар саналаа илэрхийлж талууд санал солилцлоо.

Төсөл хэрэгжүүлэгч “Саруул оч” ХХК нь 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төслийн батламж гардан авсан бөгөөд одоогоор барилгын зураг төсөл эцэслэн батлагдаагүй байна. Иймд орон сууцны м²-ын үнийг тогтоохдоо оршин суугчдын санхүүгийн бодит боломж, нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ төсөл хэрэгжүүлэгчийн барилгын чанар, стандартын шаардлагыг хангах өртөг, үнэлгээг тооцон, хоёр талын ашиг сонирхлыг тэнцвэржүүлсэн зохистой шийдэлд хүрэх шаардлагатайг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн, Хуулийн хэлтсийн дарга Ж.Амгалан нар онцоллоо.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна