Утас : 70101660

ТОЛГОЙТ ДЭД ТӨВИЙН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ

Админ
2026/02/07

2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Толгойт дэд төвд Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах нийт 133га талбайг барилгажуулах төслийн хүрээнд санал солилцох уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг уулзалтад тус дүүрэг хороодын удирдлагууд болох 1 дүгээр хорооны дарга Н.Нэргүй, 2 дугаар хорооны дарга Б.Гантуяа, 34 дүгээр хорооны дарга А.Батбаяр, захиалагчийн албаны ерөнхий инженер Д.Энхтунгалаг нар болон Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (GADIP)-ийн төслийн баг бүрэлдэхүүн оролцов.

Уулзалтын гол зорилго нь 1, 2, 34 дүгээр хорооны нийт 133 га талбайг хамарсан “GADIP” төслийн хүрээнд нэгдсэн үзэл баримтлалтай, уялдаа холбоо бүхий зохион байгуулалттайгаар дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, мэргэжлийн түвшинд санал солилцох явдал байлаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна