Karl Marx Hof нь Австрийн нийслэл Вена хотын Дёблинг дүүрэгт байрлах түүхэн нийтийн орон сууцны цогцолбор бөгөөд 1927-1930 онд баригдсан. Дэлхийн хамгийн урт нэгэн бүхэл орон сууцны барилга хэмээн тооцогддог Карл-Маркс-Хоф нь үнэхээр анхаарал татахуйц олон баримт, тоон үзүүлэлттэй. Тус барилга ойролцоогоор 1,100 метрийн урттай бөгөөд анх 1,382 айлын орон сууцад 5,000 гаруй оршин суугч амьдарч байжээ.
Тус орон сууцны онцлох таних тэмдэг нь сүрлэг нуман хаалгууд, аварга цамхгууд бөгөөд эдгээр нь дөрвөн ширхэг керамик баримлаар чимэглэгдсэн байдаг. Нэрт архитектор Отто Вагнерын шавь архитектор Карл Ээн төслийн төлөвлөлтийг эхлүүлэх үед нэн том сорилттой тулгарсан. Учир нь нарийн, сунгасан хэлбэртэй газрыг оршин суугчдын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хамгийн оновчтой ашиглах шаардлагатай байв.

Үүний үр дүнд тэрээр цөөн хүн л хэрэгжүүлж чадахуйц жинхэнэ архитектурын бүтээлийг бий болгосон юм. 150,000 м² талбай бүхий газрын ердөө 18 хувьд барилга байгууламж барьж үлдсэн хэсгийг бүхэлд нь ногоон байгууламж, дотор хашаа, цэцэрлэгт хүрээлэнгийн орчин болгожээ.
Энэхүү “хот доторх хот” нь тухайн үедээ нийгмийн дэд бүтцийн өргөн боломжийг бүрдүүлсэн байлаа. Угаалгын өрөө, нийтийн усанд орох газруудаас гадна цэцэрлэгүүд, эмнэлгийн үйлчилгээ, кофе шопууд түүнчлэн өөрийн шуудангийн салбартай байв.
Карл-Маркс-Хоф нь олон томоохон хэмжээний орон сууцны барилгын жишиг загвар болж чадсан бөгөөд өнөөдөр ч энэ байр сууриа хадгалсаар байна.

Сэргээн засварлалтын үйл явц
Өнөөг хүртэл ашиглагдаж буй энэ түүхэн барилгад 1989-1992 онд ерөнхий шинэчлэлт хийсэн бөгөөд дахин 2006-2015 онд хэсэгчилсэн сэргээн засварлалт хийж байжээ. Тухайн үеийн сэргээн засварлалтын ажлыг дараах үе шатаар хэрэгжүүлсэн:
Сэргээн засварлах явцад тухайн үеийн барилгын уран барилгын анхны өнгө, бүтэц, түүхэн зангилаанууд (жишээ нь 1934 оны бослогын үеийн буудлагын үеэр үлдсэн сумны ул мөр гэх мэт) - түүхэн нотолгоо, өнгийг нь устгалгүй хадгалсан нь онцлог байлаа.
Сэргээн засварлалтын үр дүн
✔ Барилгыг хуучрахаас сэргийлж, ашиглалтын хугацааг уртасгасан.
✔ Түүхэн архитектурыг хувьсгалын үеийн хэв маягтайгаар хадгалсан.
✔ Орон сууцны нийтийн болон түүхэн үнэ цэнийг нэмэгдүүлсэн.

Karl Marx Hof-ийн засвар нь зөвхөн орон сууцыг сайжруулаад зогсохгүй, түүх, соёл, архитектурын өвийг яаж шинэчлэн хамгаалж, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд нийцүүлэх тухай дэлхийн олон хотын сэргээн засварын жишээний нэг болж байна.
Эх сурвалжууд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна