
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн холбогдох албаныхан ЧД-ийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны иргэд, оршин суугчидтай уулзалт хийж, төслийг цаг алдалгүй, үр дүнтэй урагшлуулах тал дээр харилцан санал солилцлоо.

"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн тухайд 17 төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, хариуцлагажуулах, хяналтын чиг үүргээ гүйцэтгэж байна.

Тухайн хуучны орон сууцыг дахин төлөвлөх төслийг "Хөх бүрдний эх" ХХК хэрэгжүүлэхээр шалгарч, хоёр болон гурван талт гэрээний ажилдаа ороод байгаа юм. Тус компанийн тухайд гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон орон сууц, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт гээд арвин туршлагатай аж ахуй нэгж юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна