“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-нд 2025 онд 80 гаруй ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл шилжин ирсэн.
Эдгээр төслөөс өнөөдрийн байдлаар 16 төсөл хоёр болон гурван талт гэрээний шатандаа явж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүд нь шалгарч, ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжих нь ээ. Мөн Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн 3 байршилд иргэдийн гэрээ хэлэлцээ 100 хувь болж, барилгын ажлууд эхэлсэн гэхчлэн, бодит бөгөөд богино хугацааны амжилтуудаас дурдахад таатай байна.
Бид нэн тэргүүнд иргэдийн эрх ашгийг тавьж, амьдрахад таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна. Энэ ч утгаараа 2025 онд давхардсан тоогоор 5000 гаруй иргэнтэй уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, хоёр болон гурван талт гэрээний явцад гарч буй хүндрэлүүдэд харилцан шийдэл олохын төлөө идэвх санаачлага гарган ажиллалаа.
Үүгээр зогсохгүй, бүтээн байгуулалтын ажилд гадаадын болон дотоодын туршлагатай, санхүүгийн өндөр чадавхитай компаниудыг татан оролцуулах албан уулзалтуудыг 20 гаруй удаа зохион байгуулжээ.
Бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өрнүүлж, өргөдөл гомдол, санал асуулгыг ил тод авч эхэлснээр нэгдсэн ойлголтгүйн улмаас зөрчилдөж байсан иргэд, аж ахуй нэгжүүдийн асуудлууд цэгцэрч, төслүүд амжилттай урагшлах бодит үр дүнгүүд гарсан юм.
2026 он бол бид сууриа бэхжүүлсэн их ажлын үр шимийг хүртэх жил. Иргэд тав тухтай, орчин үеийн шийдэл бүхий орон сууцандаа орж эхэлнэ. Амьдрах орчин, дагаад сэтгэлгээ өөрчлөгдөнө. Энэ хэрээрээ иргэндээ, хүндээ чиглэсэн бидний нөр их хөдөлмөр жим татуулан түүхчлэгдэнэ.
Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе
УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ ХХК
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна