Утас : 70101660

“Able Star Capital” компанийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д зочиллоо

Админ
2025/12/19

“Able Star Capital” компанийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д зочилж, байгууллагын чиг үүрэг, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн бодит нөхцөл байдалтай танилцлаа.

May be an image of newsroom and text

Уулзалтын үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин барих төслүүдийн зорилго, хэрэгжилтийн үе шат, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төсөл бүрийг саадгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд олон улсын туршлага, хөрөнгө оруулалтын оролцоо ямар ач холбогдолтой болохыг онцоллоо.

May be an image of one or more people, people studying and text

Тус уулзалт нь хэрэгжиж буй төслүүдийг гацаахгүй, үр дүнтэй урагшлуулах зорилгоор олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй тогтмол уулзалт, мэдээлэл солилцоо зохион байгуулж буй ажлын хүрээнд болж өнгөрөв. Энэ нь төслүүдийн санхүүжилт, удирдлага, эрсдэлийн менежментийг сайжруулах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг судлахад чухал ач холбогдолтой юм.

May be an image of newsroom and text that says 'P УЛААНБААТАР OPOH СуУЦЖУУЛАЛТ XXK'

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна