Хонгконгийн URA (Urban renewal authority) нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 2000 он хүртэл ажиллаж байсан Land Development Corporation (LDC)-ийн оронд “хотын хуучирсан, дэд бүтцээ алдсан дүүргүүдийг бүхэлд нь сэргээх” үүрэгтэйгээр тогтсон байгууллага юм. Үүнээс улбаалж, URA-ийн Urban Renewal Strategy (URS) төлөвлөгөөнд “Redevelopment” (бүхэлд нь шинэчлэх) болон “Rehabilitation / Retrofitting” (шинэчлэл/засвар), “Heritage Preservation & Revitalisation” (соёл, түүх, архитектурын үнэ цэнийг хадгалах) гэсэн дөрвөн үндсэн чиглэл багтдаг. Энэ тулгуур дээр Хонконг шиг газар хомс, хүн амын нягтрал, олон давхар барилга ихтэй хотод дүүрэг-суурьтай, дунд/урт хугацааны төлөвтэй шинэчлэлийн загвар хэрэгжиж эхэлсэн.
Өндөр нягтаршил, хуучирсан барилга, олон давхар сууц, хуучин нийтийн дэд бүтэц зэрэг нь ашиглалтын эрсдэл, аюулгүй байдлын асуудал, газрын зохион байгуулалт, нийгмийн үйлчилгээ, орон сууцны чанар зэрэг олон бэрхшээлийг дагуулж хот төлөвлөлтийг улам хүндрүүлдэг.
URA нь өнөөгийн шаардлагаар зөвхөн орон сууц төдийгүй худалдаа, үйлчилгээ, нийтийн орон зай, ногоон байгууламж, зам тээвэр, нийтийн дэд бүтэц бүхий “mixed-use” буюу олон зориулалттай барилга, хороолол, дүүрэг төлөвлөх замаар хуучирсан орон сууцны хорооллуудыг шинэчилдэг.


Жишээ нь 2024 онд URA нь “Single Site, Multiple Use” гэх загварыг хэрэглэж, хуучин хотын төвийн нэг талбарыг (Site B) олон зориулалттай цогцолбороор төлөвлөх шийдвэр гаргасан юм тэнд орон сууц, худалдаа, оффис, үйлчилгээ, нийтийн дэд бүтэц зэрэг багтаж байгаа.
URA-ын хэрэгжүүлсэн 60 гаруй төслүүд нийтдээ ойролцоогоор 26 000 м² нээлттэй талбай (талбай, ногоон байгууламж, орон зай), ~53 000 м² төрийн / нийтийн байгууламж, ~18 000 шинэ орон сууцны нэгж, ойролцоогоор 400 000 м² худалдаа, үйлчилгээний талбайг бий болгосон. Энэ нь хуучин, сульдаад байсан дүүргүүдийг шинэ, ногоон, нийгмийн олон функцтэй, дэд бүтэц сайтай орчин болгон хувиргаж буйг харуулна. Үүнд:
1. Kwun Tong Redevelopment Project
– Хонконгийн түүхэн дэх хамгийн том дахин төлөвлөлт
– 5 үе шаттайгаар 20 га газрыг шинэ өндөр барилга, худалдааны төв, олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгосон
– 24,000 орчим оршин суугч нүүлгэсэн
– Шинэчилсний дараа оршин суугчдад дахин буцаж орох байр өгсөн
– Хуучин 7–10 давхар барилгуудыг
– 40+ давхар орон сууц , ногоон орон зай, олон нийтийн үйлчилгээ бүхий хөгжүүлэлтээр сольсон
– Түүхэн барилга, façade-ийг хадгалсан
3. Sai Yee Street / Mong Kok Comprehensive Redevelopment
– Худалдаа, офис, орон сууц, ногоон дээвэр, явган бүс бүхий Mixed-Use Complex
– Өндөр нягтаршилтай бүсийн төлөвлөлтийг шинэчилсэн
Мөн URA нь үнэт түүх, соёл, архитектурын өвтэй барилгуудыг нураах биш, хадгалж, нийгмийн орчин, шинэчлэлтэй хослуулдаг “Heritage Preservation & Revitalisation” хэлбэрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь оршин суугчдын таних орчин, түүх, “хүрээлэл”-ийг хамгаалах шийдэл болдог.
Эх сурвалж:
https://www.ura.org.hk/en/rede...
https://www.ura.org.hk/en/news...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна