“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Барилгын инженер, техникийн хэлтэс болон Гэрээ, эрх зүйн хэлтэс хэрэгжиж буй төслүүдийн явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг норм стандарт, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж чиглэл, зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.

Тус хэлтсүүдийн мэргэжилтнүүд төсөл хэрэгжүүлэгч компаниудын удирдлага, ерөнхий болон талбайн инженер, зураг төслийн зохиогчидтой хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд төслийн хүрээнд мэдээллээ шуурхай солилцож шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй хамтран ажиллаж байхыг онцлов.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна