gohammondАНУ-ын Индиана мужийн Хаммонд хотын хамгийн том, хямд өртөгтэй орон сууцны цогцолборын нэг болох “Renaissance Towers & Apartments” орон сууцны хороололд 22.5 сая ам.долларын өртгөөр иж бүрэн шинэчлэл хийгдэх гэж байна.
Төслийн хүрээнд нийт 450 айлын орон сууцыг бүрэн шинэчлэх бөгөөд нэг айлын орон сууцанд дунджаар 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Төсөл эхэлснээс хойш барилга угсралтын ажлыг ойролцоогоор 18 сарын хугацаанд дуусгана.

Шинэчлэлийн ажлыг “Ренессанс Презервэйшн” ХХК болон түүний салбар “Сена Аффордбл Коммюнитис” хэрэгжүүлэх бөгөөд тэд хямд өртөгтэй орон сууцны чиглэлээр АНУ-д тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Төсөл хэрэгжүүлэгч тал Хаммонд хотын захиргааны албан ёсны дэмжлэгтэйгээр Индиана мужийн орон сууц, нийгмийн хөгжлийн газарт (IHCDA) татварын хөнгөлөлт хүссэн бөгөөд төслийн санхүүжилт энэ оны сүүлчээс 2026 оны 3 сар хүртэл бүрэн батлагдах төлөвтэй байна.

“Сена Аффордбл Коммюнитис” компанийн “эцэг” компани L+M Девелопмент-ийн ахлах менежер Софи Коэн хэлэхдээ:
“Бид Хаммонд хотын захиргаатай хамтран гэр бүл, ахмадуудын амьдрах орчныг сайжруулах зорилгоор 26 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Ренессанс Тауэрс Апартментийн иж бүрэн шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлэхдээ таатай байна. Энэхүү төсөл нь орчин үеийн, тав тухтай, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон нийтийн талбайг бүрдүүлж, ирэх олон арван жилд орон нутгийн дэд бүтцийг бэхжүүлэх болно.”
Хаммонд хотын дарга Томас Макдермотт хөгжүүлэгч талыг магтан,
“Сена Аффордбл Коммюнитис болон L+M-ийн баг хамт олон мэргэжлийн, хариуцлагатай, урт хугацааны хөрөнгө оруулалтад итгэлтэй хамтрагчид юм. Энэхүү томоохон шинэчлэл нь Хаммонд хотын хамгийн том хямд өртөгтэй орон сууцны хорооллыг орчин үеийн болгож, иргэдийнхээ амьдрах нөхцөлийг сайжруулах хотын хүчин чармайлтыг улам бэхжүүлэх болно” гэв.
Мөн “Сена Аффордбл Коммюнитис” компани цаашид Хаммонд хот дахь бусад орон сууцны барилгуудыг шинэчлэх, хөрөнгө оруулах боломжийг судалж, тус хотод урт хугацаанд тогтвортой ажиллах зорилготой байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна