СХД-ийн 18 дугаар хорооны СТ4 орон сууцны төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Гартаам агат” ХХК төслийн график төлөвлөгөөнд шинээр баригдах орон сууцыг 2027 оны I улиралд ашиглалтад оруулахаар тусгаж батлуулсан билээ.

Одоогийн байдлаар тус байршлийн дахин төлөвлөлтийн ажил хурдацтай өрнөж байгаа тул шинэ орон сууцыг 2026 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр буюу төлөвлөгөөт хугацаанаас 1 жилийн өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Тус хугацаанд төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах асуудлаар "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Барилгын инженер инженер техникийн хэлтсийн ажилчидтай санал солилцож байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна