“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гэрээ, эрх зүйн хэлтэс, Барилгын инженер техникийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны төсөл хэрэгжүүлэгч “Хан буурал” ХХК-ийн төлөөлөлтэй уулзан А даалгавар батлуулах, инженерийн дэд бүтцийн техникийн нөхцөл авах, скиз зураг боловсруулах болон батлуулах үе шат бүрт шаардагдах хууль эрх зүйн болон техникийн шаардлагуудыг танилцууллаа.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс төслийн хэрэгжилтийг хууль, журамд нийцүүлэн шат дараатай зохион байгуулахад шаардлагатай дэмжлэг, зөвлөгөө, техникийн зааварчилгааг үе шат бүрт үзүүлэн хяналт тавьж ажиллах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна