Утас : 70101660

Орон сууцны үнэ ба зах зээлийн нөхцөл байдал

Админ
2025/10/13

  Улаанбаатар хот дахь орон сууцны үнийн судалгааг танилцуулахад, 2025 оны 3 сарын  байдлаар шинэ байр 7.4 хувиар өссөн бол хуучин байр 15.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Ингэснээр орон сууцны 1M2 –ийн дундаж үнэ 4.4-4.5 сая төгрөгт хэлбэлзэлж байгаа юм .

Мөн 2025 оны 3 сард Монгол банкны мэдээлснээр орон даяар орон сууцны үнийн индекс өмнөх оноос 12.7 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч инфляцийн нөлөөг тооцон бодоход (реал өсөлт) орон сууцны үнэ бодитоор  2.8 хувиар өсчээ.

Инфляцийн дараах буюу “бодит өсөлт” гэдэг нь хэрэглээний үнийн өсөлтийг тооцсоны дараах бодит худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэг.

          Улаанбаатар хот дахь шинэ орон сууцны үнийн мэдээллийг дүүрэг тус бүрээр задлавал:

Баянзүрх дүүрэг: Дундаж үнэ 4.06 сая( ~1.158USD) Жилийн өсөлт +14%, Бодит өсөлт  +4.1% байна.

Баянгол дүүрэг: Дундаж үнэ 4.13 сая( ~1.178USD) Жилийн өсөлт +16.3%, Бодит өсөлт +6.2% байна.

Хан-уул дүүрэг: Дундаж үнэ 4.41 сая( ~1.258USD) Жилийн өсөлт +3.8%, Бодит өөрчлөлт: −5.3% (үнэ буурсан) байна.

Сонгинохайрхан дүүрэг: Дундаж үнэ 3.27сая(~933) Жилийн өсөлт +23.4%, Бодит өсөлт +12.6% байна.

Чингэлтэй дүүрэг: Дундаж үнэ 4.39 сая( ~1.252USD) Жилийн өсөлт +14.3%, Бодит өөрчлөлт: −4.3% (үнэ буурсан) байна.

Сүхбаатар дүүрэг: Дундаж үнэ 5.61 сая( ~1600 USD) Жилийн өсөлт +31.1%, Бодит өөрчлөлт: +19.6% байна.

Хан-Уул дүүрэгт нэрлэсэн үнэ өссөн ч, бодит худалдан авах чадвар буурсан байна.

Үнийн өсөлтөөр Сүхбаатар дүүрэг тэргүүлж байгаа бөгөөд захын дүүргээр авч үзвэл, Сонгинохайрхан дүүрэг нь хамгийн өндөр өсөлттэй, мөн бодит үнийн өсөлтөөрөө тэргүүлж байна.Үнэ өсч байна гэдэг эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг илэрхийлэх нэг үзүүлэлт юм.

Тиймээс хотын захын дүүргүүдийн дахин төлөвлөлтийг дэмжсэнээр хотын төвийн хэт төвлөрлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

БЭЛТГЭСЭН: Г.Мэндзаяа

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна