Утас : 70101660

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖИЛ ИРГЭДИЙН ӨРГӨН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЭХЭЛЖ БАЙНА

Админ
2025/10/09

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 5, 6 дугаар орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн асуудлаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Ж.Балжинням, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нар оршин суугчид, сууц өмчлөгчидтэй уулзалт хийлээ.

May be an image of 2 people, crowd and text

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр тус байршлын барилгуудыг 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн А/1392 тоот захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д дахин төлөвлөлтийн чиг үүрэг шилжиж ирсэн билээ.

May be an image of 4 people, crowd and text

Тус барилгууд 1954 - 1957 онд баригдсан, нийт 157 оршин суугчтай. Эдгээр орон сууцны иргэдийн 95 хувь нь дахин төлөвлөлтөд хамрагдах санал өгсөн бөгөөд тус саналын хуудсуудыг 2025 оны 5 дугаар сард “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д хүргүүлсэн. Өнөөдрийн уулзалтад оршин суугчид хуучин, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган дахин барьж иргэдийн амьдрах орчныг сайжруулах дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын захирамж, дахин төлөвлөлтийн үе шат, төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын үе шат, иргэдтэй байгуулах гэрээний нөхцөл, орон байрны дахин хэмжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өглөө.

May be an image of 2 people, crowd and text

Мөн дахин төлөвлөлтөд оролцогч бүх талуудын уялдаа, зөвшилцлийг хангах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ордерийн хүчин төгөлдөр байдлыг шалгаж, хууль эрх зүйн хувьд бүрэн бэлтгэл хангах шаардлагатайг онцлон зөвлөв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр: Дахин төлөвлөлтийн ажлын үр дүн нь иргэдийн идэвх, оролцооноос шууд хамаарна. Дүүргийн зүгээс энэ үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана гэдгийг онцоллоо.

May be an image of 2 people, newsroom and text

Уг байршлын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд байр тус бүрээс хоёр төлөөллийг оруулах тул ирэх долоо хоногт тус иргэдийн нэрсийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас ирүүлэхээр тохиролцож сонгон шалгаруулалтын бэлтгэл ажил эхэллээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна