Өнөөдөр /2025.10.08/ Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд, Хүний эрхийн форумын төлөөлөл, Хүний эрхийн Комиссын төлөөлөл, хуульч, хүний эрхийн идэвхтнүүд “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хамгаалалт, хэрэгжилттэй танилцах хотын аялал” хөтөлбөрийн хүрээнд уулзалт хийж байна.

Хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 26 дугаар байрны нийтийн талбайд уулзалт эхэллээ. Энэ үеэр тус байршлын дахин төлөвлөлтийн үйл явц 2 сар гацсан шалтгаан, үүнээс үүдэн олонхийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж буй талаар оршин суугчид болон Нийслэлийн Засаг даргын I орлогч Т.Даваадалай нар байр сууриа илэрхийллээ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна