Утас : 70101660

STOCKHOLM WOOD CITY - ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОДОН ХОТЫН ТӨСӨЛ

Админ
27 минутын өмнө

Stockholm Wood City нь Шведийн нийслэл Стокхолм хотын Sickla дүүрэгт хэрэгжихээр төлөвлөгдсөн модон бүтээц бүхий хот байгуулалтын томоохон төсөл бөгөөд Шведийн хот байгуулалтын хөгжүүлэгч Atrium Ljungberg компанийн санаачилгаар хэрэгжиж байна.

Тус төсөл нь 25 блок, нийт 250,000 м² талбайг хамрах бөгөөд дэлхийд хамгийн өргөн цар хүрээтэй модон хотын жишиг болохоор төлөвлөгдсөн юм. Дэлхийн Эдийн Засгийн Форум (World Economic Forum) уг төслийг тогтвортой хот байгуулалтын манлай жишээ хэмээн үнэлжээ. Төсвийн өртөг нь 1.4 тэрбум ам.доллар байна.

May be an image of 6 people

Барилгын ажлыг 2025 онд эхлүүлсэн бөгөөд үе шаттайгаар хөгжүүлж эхний барилгуудыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд 7,000 ажлын байр, 2,000 орон сууц, худалдаа үйлчилгээний олон төрлийн байгууламж баригдах бөгөөд Стокхолмын өмнөд хэсэгт ажлын байрны хомсдолыг нөхөх хамгийн том бизнес дүүрэг болох зорилготой.

Stockholm Wood City төслийг Atrium Ljungberg компани 2023 онд өөрийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулжээ.

May be an image of 5 people

Модон бүтээц нь уламжлалт бетон, ган зэрэг барилгын материалуудтай харьцуулахад дараах давуу талуудтай:
✅ Барилгын үе шат болон ашиглалтын туршид CO₂-ын ялгарлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах
✅ Барилгын ажлын хугацааг богиносгож, талбайн дуу чимээг багасгах
✅ Агаарын чанарыг сайжруулж, стрессийг бууруулан, бүтээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй
✅ Ашиглалтад байх хугацаандаа нүүрстөрөгчийг шингээж хадгалах чадвартай

Stockholm Wood City-ийн архитектур нь байгальд суурилсан элементүүдийг Скандинавын минималист, функциональ загвартай хослуулсан. Барилгууд нь:
✅ Ногоон дээвэртэй байх ба дулаан тусгаарлалт сайжирна
✅ Том цонхтой байж, байгалийн гэрлийг хамгийн ихээр ашиглана
Энэ төслийн концепц загварыг нэр хүндтэй White болон Henning Larsen зэрэг Нордик архитектурын компаниуд хамтран боловсруулжээ.

Эх сурвалж:

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна