Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, шинээр дахин төлөвлөх ажилд дэд бүтцийн хүртээмж, хөрөнгө оруулалт, техник нөхцөл авах тал дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Ажлын хэсэгт Хот байгуулалт, хотын стандартын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ОСНААГ, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК зэрэг холбогдох байгууллагууд багтсан бөгөөд өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотын дэд бүтэц, инженер хангамжийн асуудлыг зөвшилцлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна