Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 813 дугаар байр нь 2016 онд анх ашиглалтанд орсон бөгөөд дахин төлөвлөлтөнд хамрагдсан иргэдийг түр суурьшуулах зориулалтаар ашиглагдаж байгаа билээ.
Тус байр нь анх зураг төслөөрөө ослын гарцны тагт нь задгай хийгдсэний улмаас өвлийн улиралд орцны паар, регистер дулааны шугамууд хөлдөж хагаран ус алдаж улмаар лифтний эд ангиуд норж гэмтэн ажиллагаагүй болох зэрэг иргэдэд нэн хүнд нөхцөл байдлууд үүсдэг. Үүнийг дагаад жил бүр урсгал засвар хийх шаардлага үүсдэг.
Иймд "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Ашиглалтын албанаас иргэдийг ая тухтай дулаахан өвөлжүүлж, жил бүр гардаг үргүй зардлыг хэмнэх зорилготойгоор ослын гарцны дулаалгын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Үргэлжлүүлэн орц болон ослын гарцны хэсгүүдэд гэрэлтүүлэг нэмэлтээр хийгдэнэ. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхдээ зуны улиралд байгалын гэрэл нэвтрүүлэх шаардлагатайг тооцоолон дулаалгыг буцааж авах болон эсвэл цонх гаргах төлөвлөгөөтэй байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна