“Ногоон архитектур” гэдэг нь барилгын салбарт байгаль орчинд ээлтэй байдлыг эрхэмлэн төлөвлөх, барих цогц хандлагыг хэлдэг. Энэ нь хүний байгальд үзүүлэх нөлөөг бүх шатанд буюу төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, засвар арчлалтын үе шатанд бууруулах зорилготой. Ингэснээр байгалийн нөөцийг ирээдүй хойч үед хадгалан үлдээх нөхцөлийг бүрдүүлдэг.
Ragheb, El-Shimy & Ragheb (2015)-ийн судалгаанд дурдсанаар тогтвортой, ногоон барилгууд дараах онцлог шинжийг агуулсан байдаг:
• Агааржуулалтын систем нь дулаан болон хөргөлтийг үр ашигтайгаар зохицуулдаг
• Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, цахилгаан хэрэгсэл
• Ус хэмнэх сантехникийн төхөөрөмж
• Нарны пассив энергийг дээд хэмжээнд ашиглахуйц ландшафтын шийдэл
• Байгальд хамгийн бага хохирол учруулах
• Нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах
• Хорт бодис агуулаагүй, байгальд ээлтэй материал хэрэглэх
• Тухайн улс орны мод, чулууг ашиглах
• Хариуцлагатайгаар бэлтгэсэн барилгын мод ашиглах
• Хуучин барилгыг дасан зохицуулан, сэргээн засварлан дахин ашиглах
• Барилгын материал, эд ангиудыг дахин боловсруулах замаар хэрэглэх
• Орон зайг оновчтой ашиглах
“Ногоон” гэж шошголсон олон төсөлд ижил төстэй шинжүүд ажиглагддаг. Гялгар 3D зураглал, мод ургамал дүүрэн дүрслэл, аварга том хэмжээтэй мега төслүүд гэх мэт. Тэдгээр нь тухайн орчинд урт хугацаанд байгальд нийцтэй байж чадах эсэх нь эргэлзээтэй байдаг.
“Greenwashing” гэдэг нь тогтвортой хөгжлийн нэрийн дор үнэндээ тогтвортой бус төсөл, бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй мэтээр харуулан зах зээлийн ашиг хүртэх маркетингийн арга юм. Ихэвчлэн хэт их ургамал, “эко” гэх мэт үг хэллэг ашигладаг.
Дэлхий даяар ийм төслүүдийн жишээ олон бий. Жишээ нь NEOM City, Chengdu green buildings.
Тэгвэл “жинхэнэ” ногоон барилга гэж юу вэ?
Үүнийг илүү сайн ойлгохын тулд дэлхий дахины хамгийн шилдэг ногоон архитектурын жишээнүүдийг харцгаая.

1. Torre Reforma - Benjamín Romano, Мехико хот, Мексик улс
Мексикийн нийслэл Мехико хотын төвийн хамгийн чухал тээврийн гол артерийн дагуу сүндэрлэн байрлах Torre Reforma нь нийт 246 метр өндөртэй бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсын дөрөв дэх өндөр барилга юм. Энэхүү тэнгэр баганадсан барилга нь колонийн үеийн барилгын суурин дээр сүндэрлэж, 2016 онд “LEED Platinum” (хамгийн өндөр зэрэглэл) гэрчилгээ хүртсэн. Энэ нь зөвхөн нөөцийн ашиглалтыг хамгийн өндөр түвшинд үр ашигтай хэрэгжүүлсэн төслүүдэд олгодог нэр хүндтэй гэрчилгээ юм.

2. Альбион дүүргийн номын сан, Perkins+Will, Торонто, Канад улс
Торонто хотод байрлах энэхүү номын сан нь шинээр цагаачлан ирэгсдэд зориулсан мэдлэг, чөлөөт цагийн төв болж, орон нутгийн иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадсан онцлох жишээ юм.
Барилгын онцлог нь:
• Налуу хэлбэрийн ногоон дээвэр,
• Дээвэртээ шингэсэн нарны цахилгаан үүсгүүрийн систем,
• Нутгийн модны төрөл зүйлийг ашигласан ландшафт,
• Дугуйн замын дэд бүтэц,
• Борооны усыг хуримтлуулан усалгаанд ашиглах зориулалттай хиймэл намгархаг бүс зэрэг шийдлүүдийг багтаасан явдал юм.
Эдгээр ногоон технологи, байгальд ээлтэй шийдлүүдийн үр дүнд тус барилга нь тухайн улсын дундажтай харьцуулахад эрчим хүчний хэрэглээг 40% хүртэл бууруулж, оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүйгээр тогтвортой байдлыг хангасан байна.

3. Transoceánica Building, Сантъяго де Чили, Чили
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна