Утас : 70101660

НИЙСЛЭЛИЙН 2026–2030 ОНЫ ХӨГЖЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Админ
2025/10/03

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох албан хаагчид Нийслэлийг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулах ажлын бэлтгэлийн хүрээнд зохион байгуулагдаж буй дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах арга зүйн сургалтанд хамрагдав.

2025 оны 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа уг сургалтаар сүүлийн 5 жилийн нөхцөл байдлын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, түвшинг тодорхойлох арга зүйг танилцуулж, байгууллагуудын төлөвлөлтийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна