Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцыг дахин төлөвлөх төсөлд гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК шалгарч иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ хийх ажилдаа ороод байгаа. Энэ хүрээнд өнөөдөр тус компанийн төлөөлөл, оршин суугчид, хяналтын хороотой хамтарсан уулзалтыг зохион байгуулсан юм.
Хяналтын хорооны гишүүдийн зүгээс, 63 айл өрхийн 80 хувь нь компанитайгаа тохирсон байгаа ч хэдхэн иргэдийн үл ойлголцлоос болж төсөл удааширч магадгүй байдалтай байна. Зарим оршин суугч холбогдох байгууллагуудаас тодруулаагүй байж бусад иргэддээ эргэлзээтэй мэдээлэл дамжуулж байна гэв.
Улаанбаатар хот таазандаа тулчихсан дэд бүтэцтэй. Магадгүй жил алдвал төсөл гацах эрдсэлтэй байгаа тул төслийг урагшлуулах тал дээр дахин нэгдсэн уулзалтыг зохион байгуулж өгөхийг мөн хүслээ.
Манай байгууллагын зүгээс, төсөл хэрэгжүүлэгч компаниудтай хариуцлагын гэрээ хийж, графикт заагдсаны дагуу ажлыг нь шахаж, хөдөлмөр аюулгүй байдал, иргэдийн эрх ашгийг хангах тал дээр хяналт тавьж ажиллаж байгаа талаараа уулзалтанд ирсэн оршин суугчдад онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.103
Оршин суугчдын тал у эсвэл компанийн талд бгаа юм у энэ орон сууцны компани ойлгохгүй юм дунд нь бүр холион бантан хутгах юмаа
Хариулах