Утас : 70101660

C40 – УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ХОТУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Админ
2025/06/18

“C40” бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аюулгүй, тогтвортой, тэг нүүрстөрөгчийн ялгаралтай ирээдүйг бүтээх зорилгоор дэлхийн 100 гаруй улс орны 97 хотыг нэгтгэсэн олон улсын нэгдэл юм. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах уур амьсгалын бодлого боловсруулах, тус бодлогыг хэрэгжүүлэхэд гишүүн хотуудад дэмжлэг үзүүлэх мөн Парисын хэлэлцээрийн дэлхийн дулаарлыг 1.5°C-д барих зорилтыг биелүүлэх нь тэдний үндсэн чиглэл билээ.

C40 нь гишүүн хотуудын дунд мэдлэг, туршлага солилцох, хамтран суралцах орчин бүрдүүлж, бүс нутгийн болон дэлхийн түвшний уур амьсгалын бодлогыг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Мөн ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалт, дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх санаачлагыг дэмждэг байна. Тухайлбал:
- Ногоон дэд бүтэц (мод тарилт, ногоон байгууламж, талбайнууд)
- Агаарын бохирдлын бууралт
- Нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай нийтийн тээвэр
- Дугуй болон явган хүнд ээлтэй хот төлөвлөлт зэрэг чиглэлд бодит алхмууд авч хэрэгжүүлж байна.

✅ C40 нь гишүүн хотуудаас хураамж төлбөр авдаггүй бөгөөд дараах гол шалгууруудыг хангаснаар элсэх боломжтой.
- Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах тодорхой зорилт, төлөвлөгөөтэй байх.
- Парисын хэлэлцээрийн 1.5°C зорилтод нийцсэн үйл ажиллагаа явуулах.

2005 онд Лондон хотын дарга Кен Ливингстоун уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах санаачилгаар анх 40 томоохон хотыг нэгтгэж, C40 сүлжээ үүсгэн байгуулагдсан нь улмаар ногоон шийдэл, тогтвортой бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд төвлөрсөн дэлхийн хэмжээний сүлжээ болон өргөжжээ.

Орчуулсан: Г.Энхгэрэл

Эх сурвалж: https://www.c40.org/

-https://en.wikipedia.org/.../C40_Cities_Climate...

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна