Утас : 70101660

​ИРГЭД АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХЫН ТУЛД САНАЛАА НЭГТГЭЖ, САНААЧЛАГА ГАРГАЖ БАЙГАА НЬ ТАЛАРХУУШТАЙ

Админ
2025/06/17

Иргэд амьдрах орчноо сайжруулахын тулд саналаа нэгтгэж, санаачлага гаргаж байгаа нь талархууштай. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гармагц манай байгууллагыг зорин ирж, зөвлөгөө авч, дэмжлэг хүсч байгаа иргэд уулзалтуудын тэн хагасыг эзэлж байна.

Энэ нь иргэд орчноо өөрчилж, амьдрах нөхцлөө сайжруулахыг зорьж байгаа нэг хэлбэр юм. Бидний зүгээс тухайн байршлыг судлах, иргэдийн санал бодлыг сонсох, эргээд зөвлөгөө мэдээллээр хангах, хамтарч төслийг амжилттай явуулах тал дээр анхаарч ажилласаар байх болно. Төслүүд үе шаттай эхэлсэн. Бид хяналтаа тавьж ажиллана. Харин сонгон шалгаруулалтад шалгарсан барилгын компаниудыг хариуцлага алдахгүй, хүртээмжтэй, орчны стандартаа хангаж бүтээн байгуулалтын саруудад үр дүнтэй ажиллаасай гэж хүсч байна.

"УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ" ХХК

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна