Утас : 70101660

БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ КОМПАНИТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Админ
4 цаг 38 минутын өмнө

БНСУ-ын “King power” хөрөнгө оруулалтын газрын удирдах албан тушаалтнууд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн газар, хэлтсийн дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Тус компанийн тухайд Монгол, Солонгосын хөрөнгө оруулалтын менежментийг зохион байгуулдаг аж. Энэ удаад манай улсад уул уурхай, агаарын бохирдолтой тэмцэх чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр ирээд байна. Тиймээс “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, шинээр барилгажуулах хэд хэдэн төслийг танилцуулж, цаашид хамтарч ажиллах тал дээр санал солилцож зөвлөлдсөн юм.

Ер нь БНСУ-ын компаниуд Монгол Улсад дахин төлөвлөлтийн төслүүдэд оролцох сонирхолтой байдаг төдийгүй мэргэжлийн түвшний хөрөнгө оруулалтыг хийдэг компани гэдгээ тодотгож байлаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна