Утас : 70101660

ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ АРГА ЗАМ, ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ПРОЦЕССЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА

Админ
2025/04/22

“Ай Ди Си Проперти” ХХК Баянзүрх дүүргийн 22-р хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлээд нийт 37 айлын газрыг чөлөөлж, А болон Б блок барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэвч тодорхой хүндрэлээс болж А блокийн барилга цааш үргэлжлэх боломжгүй болж “гацсан”.  Тиймээс Нийслэлийн Засаг даргын гурван талт хамтарсан уулзалтаар тухайн дуусаагүй барилгыг яаравчлуулж, айлуудыг орон сууцаар хангах, төслийг үргэлжлүүлэх асуудлыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-нд шилжүүлэх үүрэг даалгаврыг өгөөд байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн дуусаагүй барилгыг шилжүүлж авч, төслийг яаралтай үргэлжлүүлэх уулзалт 4 дэх удаагаа өнөөдөр /2025.04.22/ “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хурлын танхимд боллоо.

Өнөөдрийн уулзалтанд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн нарын холбогдох хүмүүс “Ай Ди Си Проперти” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Шижээбадрах, хөндлөнгийн үнэлгээний байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.18
    2025/05/01

    Tanai naad Purevsuren geh emegtei jaahan es zvitei medlegtei baimaar bna shv. Yu ch medehgvi ym baij het tvremgii. Hen terend jiriin irgedtei geriin bool shg haritsaj baih erhiig ugsun be.

    Хариулах
  • 202.55.188.92
    2025/04/22

    18-21 ond zahialga ugsun humuus hichneen jil huleejin odo barisn n drdee

    Хариулах