Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, барилгажуулах ажлын хүрээнд бид амралтын өдөр харгалзахгүй ажиллаж байна. Өнөөдөр СХД-ийн 18 дугаар хорооны СТ-4 байрны оршин суугчдаас эрх нь цуцлагдсан компани дур зоргоороо авирлаж төслийн талбайг тойруулж хашаалж, явган хүний зам талбайг хааж, ажлаа эхлүүлж байна гэх асуудлаар "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нарын холбогдох хүмүүс тус хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа.
СТ-4 байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Хур Алтан өргөө” ХХК-д олгосон эрхийг 2024 оны арванхоёрдугаар сарын 04-нд цуцалсан байдаг.
Гэвч тухайн компани төслийг амжилттай үргэлжлүүлэх, хяналт тавих, менежмент хийх чиг үүрэгтэй “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн алба хаагчдад болон иргэд, оршин суугчдад мэдэгдэхгүй дур зоргоороо авирлаж, хашаалж эхэлсэн нь энэ. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанч нэг ч ажил хийгээгүй, иргэдтэй үл ойлголцож, оршин суугчдад түрээсийн мөнгө өгөөгүй, амьдрах орчноор хангаагүй энэ мэт компаниудад төрийн байгууллагаас анхааруулга, сануулга өгөөд эхэлмэгц хэдэн жил гацсан ажлаа гэнэт эхлүүлэх гэж улайрч байгаа нь цаашид төсөл амжилттай хэрэгжихэд саад тушаа болж байна гэж иргэд бухимдалтай байна. Ямартаа ч хашаалсан талбайг чөлөөлж арга хэмжээ авч ажиллахыг анхааруулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
211.222.244.104
30.40жил 2р цахилгаан станцад ажиллаж 50.60 жил энэ байранд амьдарсан тэтгэврийн хөгшин ээж минь амьдраж байхад тог усыг таслаад гэрээ хийгээгүй байхад хүчээр ингэж тонон дээрэмдэж байгаад хур алтан өргөө ХХК д гомдолтой бна
Хариулах