Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 51, 52 дугаар байрны дахин төлөвлөлтөнд хамрагдаад хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Тухайн байршилд 2019 онд Нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөлт хийх захирамж гарч, 2021 онд барилгажилтын ажил хийхээр болж “Эм Ти Эм Сити инженеринг” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ.
Гэвч өнөөдрийг болтол дахин төлөвлөлтийн ажил удааширч, өмчлөгч иргэдэд түрээсийн нөхөн олговор олгогдохгүй байгаа аж. Одоогоор бүтээн байгуулалтын ажил Ажлын нэг блок барилга дуусан ч улсын комисс хүлээж аваагүй, Б блокийн тухайд зогсонги байдалд орсон байгаа гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна